Владимир Воротниковыг Екатеринбургт суух Монгол улсын хүндэт консулаар томилох албан ёсны ажиллагаа өчигдөр Уралын уулын улсын их сургуульд боллоо. Төр засаг, дипломат төлөөлөгчийн газар, ОХУ-ын холбооны байгууллагын төлөөлөгчид, хууль сахиулах байгууллагын удирдагчид, мөн их дээд сургууль, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ёслолын арга хэмжээнд оролцлоо. ОХУ-ын Улсын Думын орлогч дарга Валерий Язев ёслолыг нээж, үг хэлхдээ: “Урал, Монгол улстай эрт дээрээс нөхөрсөг, ажил хэргийн харилцаатай. Владимир Воротниковыг хүндэт консулын албан тушаалд томилсноор манай харилцааг улам бэхжүүлнэ. Учир нь Владимир Александрович бол улсын ашиг сонирхолыг тэргүүн эгнээнд тавьдаг хүн юм.” Владимир Воротников ОХУ-д суугаа Монгол улсын цорын ганц хүндэт консул билээ. Тэрээр Уралд ажиллаж, сурч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж, хөрш орны соёлыг түгээж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудал хариуцана.