Германы “Люфтганза” нисэх компани олон үйлчлүүлэгч татахын тулд зорчигчиддоо цаг агаарын таатай нөхцлийг даатгасан тасалбар санал болгож байна. Хэрэв зорчигчийн хүрэх газар бороо орж байвал 20 еврогийн нөхөн төлбөр авна гэж компанийн төв байрнаас уламжиллаа. Дээд тал нь 200 еврогийн төлбөр төлнө. Амралтын үеэр бүрхэг байвал зорчигч нутагтаа ирээд, нисэх онгоцны тасалбар даатгагчдад суудлын талон, нар гараагүй өдрийн жагсаалтыг өгнө. Хэрэв цаг уурчид энэ өдрүүдэд нэг ам метр талбайд доод тал нь 5 миллиметр хур тунадас унасныг баталбал амрагчид нөхөн төлбөр олгоно.