Хойд Осетийн нийслэл Владикавказд нээгдсэн “Цхинвал: дайны дараах амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид болсон эмгэнэлт үйл явдалд зориулжээ. Дайн эхэлсэн эхний өдрөөс хямарлын бүст байсан “Российская газета” сонины сэтгүүлчдийн бүтээлийг үзэсгэлэнд тавьсан байна. Эмгэнэлт үйл явдлын ойн өмнөхөн сэтгүүлчид дахин Цхинвалид очиж, сэргээн босгох ажил, шинэ сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барих ажилтай танилцжээ. Өнгөрсөн оны 8-р сарын 8-нд гүржийн цэрэг Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн юм. Орос улс энх тайван тогтоохын тулд халдан түрэмгийлэгчийг албадах ажиллагаа явуулсан билээ.