Орос улсын засгийн газар эрчимтэй арга хэмжээ авсаны дүнд А/H1N1 шинэ томуу дэгдэхээс сэргийлж чадлаа. Улсын Думын эрүүлийг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Сергей Колесников сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Орос улсад өвчнийг хурдан оншлох хангалттай хэмжээний тоног төхөөрөмж байхгүй байгааг тэр мөн тэмдэглэллээ. Томуугийн вирусыг тодорхойлох тест-систем одоогоор зөвхөн Москва, Новосибирскийн эрүүл мэндийн төвд байна. Улсын томоохон хотын эрүүл мэндийн төвд ийм тоног төхөөрөмж шаардлагатай гэж Колесников мэдэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр А/H1N1 вирусээр халдварласан хүмүүсийн тоо 188 мянгаас давж, 1265 хүн нас барсан байна. Орос улсад аминд халтай томуугаар 55 хүн өвджээ.