Хирошима хотын дарга 2020 онд дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс бүрэн ангижируулахыг уриаллаа. Японы энэ хотыг 1945 оны 8-р сарын 6-нд бөмбөгдөх үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цугласан 1000 орчим хүний өмнө Тадатоси Акиба ийнхүү мэдэгдэв. Америкийн нисэх онгоц яг 64 жилийн тэртээ Хирошима хотод анхны атомын бөмбөг хаясан юм. Энэ үеэр 140 мянган хүн үрэгджээ. Гурав хоногийн дараа Японы Нагасаки хотод бас нэг бөмбөг хаяж, 70 мянган хүний аминд хүрсэн юм. Хүн төрлөхтний түүхэнд цөмийн зэвсгийг байлдааны зориулалтаар ашигласан цорын ганц жишээ энэ аж.