Гүржийн халдан түрэмгийлэгч дэглэмд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг орос улс бүх улс оронд уриаллаа. Энэ нь давшилтын төдийгүй бусад төрлийн зэвсэгт хамаатай гэж Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко “Вести-24” телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн юм. Гүржид их хэмжээний байлдааны зэвсэг нийлүүлснээр одоогийн төр засагт дур зоргоороо аашлах, бэрхшээлтэй асуудлыг цэргийн замаар шийдвэрлэх боломж олгож байна. Гүрж өнгөрсөн жил Өмнөд Осетид халдахад европын аюулгүй байдлын систем ажиллах чадваргүй болохыг харуулсан. Энэ систем Тбилисийн дэглэмийн гэмт үйлдлийг таслан зогсоож чадаагүй. Орос улс энх тайван тогтооход халдан түрэмгийлэгчийг албадах ажиллагаа явуулсны дүнд гэмт үйлдлийг таслан зогсоосон. Москва Өмнөд Осет болон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь эдгээр бүгд найрамдах улсын аюулгүй байдлыг хангах цорын ганц арга байсан. Оросын цэргийг эдгээр бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт байлгаснаар тусгаар тогтносон хоёр улс бие даан хөгжих нөхцөл бүрдэж байна.