Москвагийн “Салют” аялал жуулчлалын компанийн зохион байгуулж байгаа Монголын хойд нутагт аялуулах аялал жуулчлалын шинэ маршрутыг оросын олон арван хүн сонирхон судалж байна. Голдуу йогоор хичэллэдэг хүмүүс тийш явах тул энэ ер бусын аялал юм. Йогийн багш Марина Стефина манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ.  Йогийн дасгал хийхэд хамгийн тохиромжтой газар учраас бид Хөвсгөл нуурын эргийг сонгосон. Онгон байгалиар хүрээлэгдсэн нуурийн эрэгт ердөө хоёр суурин байдаг. Зочид буудлын оронд гэр, музейн оронд онгон байгаль байна. Өндөр уулаар хүрээлэгдсэн Хөвсгөл нуурын орчимд бясалгал хийхэд сайн төвлөрч байх шиг санагддаг. Эргийн дагуух үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Байгалийн энэ үзэсгэлэнд сэтгэл тайвширч, муу муухай бодлоос ангижирдаг. Гайхалтай мэдрэмж. Энэ аялалд маш сайн хүмүүс цугласан. Бид байгалийн үзэсгэлэнд сайхан амарна. Өглөөний унд, мөн оройн хоолны өмнө олон цагаар йогийн дасгал хийж, унтахын өмнө бясалгадаггүй байсан бол энэ аялал ердийн байгаль дахь амралт байх байсан. Гэрээсээ холдсон даруйдаа аялалд оролцсон олонх хүн ийм олон цагаар йогийн дасгал хийж чадсан. Хот суурин газар ахархан хугацаанд ч болов амьдралын өдөр тутмын хэмнэлээс ангижирахад хүнд байдаг гэж йогийн багш Марина Стефина ярилаа. Байгалийн сайхныг мэдэрч, хотын бэрхшээлтэй асуудлаас холдож бид хэдэн зуун километрийн зайд ганц гэрээрээ байдаг малчин айлд зочилно. Орчин цагийн хэргцээт эд зүйлээс татгалзаж, тэндээс айраг, хэрэгцээт зүйлээ авна. Бөө Түмэнөлзий болон түүний шавь нар оросын жуулчдад тусгайлан нутгийн сүнс дууддаг цэвэрших зан үйл хийнэ. Жуулчид өөрт тулгарсан бэрхшээлээс ангижирах, хувь заягаа мэдэхийн тулд бөөд хандана. Тэдний дунд Монголын соёл, заншилтай танилцах сонирхолтой хүмүүс ч байгаа. Түмэнөлзий гуай надад ярихдаа, “Янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч явлаа. Амьдрал нь хэдий чинээ сайн чинээлэг байна хүмүүс төдий чинээ хорон муу санаа агуулдагийг би ажигласан. Зарим хүн дуртай нь аргагүй бусдыг дэгээдэж, зарим нь ойр орчмын хүмүүсээ хайр найргүй гишгэчих юм”. Йога аялалд оролцож байгаа хүмүүс оросын хуучны аргаар хорон муу санаанаас ангижирна. Түүдэг дээгүүр харайх, нүүрсэн дээр алхах зэрэг Перуны баяр зохион байгуулна. Тэдэн дунд хүүхэд, хөгшид байгаа. “Миний ажигласнаар йог аялалд оролцож байгаа хүмүүс дэлхийн хамгийн цэвэр булан, эсвэл дотоод сэтгэлээ ариусгахыг хүсдэг” гэж Марина ярьж байна. Энэ бүх хүн ойрын үед оросын том хотод буцаж ирнэ. “Монголын нутагт хэдэн долоо хоног ойгийн дасгал хийж, сэтгэлээ ариусгасны дараа хөл хөдөлгөөн ихтэй том хотод хэдэн сар ажил, амьдралаа зохистой хослуулж чаддаг” гэж зарим хүн ярьж байна. Монголын байгаль, ойгийн дасгалаар оросууд сэтгэлээ тэгшитгэж байна. Та бүхэн ойгийн багш Марина Стефинатай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>