Нью-Йорк хотод оросын агуу зураач Николай Рерихийн музейн бүтээлийг хулгайлжээ. Зураачийн “Гималай” болон “Талунг сүм” тосон будгийн хоёр зургийг хулгайлсан гэж музейн төлөөлөгч уламжлав. Бүр гэмт хэргийг 6-р сард үйлдсэн боловч, зураг алдагдсаныг тэр даруй мэдээгүй байна. Музей үзэж байсан хүмүүсийн нэг зургийг хананаас мэдэгдэлгүй авч, нуугдсан гэж музейн ажилтнууд үзэж байна. Цагдаагийнхан хэргийг шалгаж байна. Музейн хагас зуун жилийн түүхэнд анх удаа үзмэрийг нь хулгайлжээ. Рерихийн 200 гаруй зураг музейд байдаг юм.