Украин Гүржид зэвсэг нийлүүлсээр байгаа гэх “хөдлөшгүй баримт” байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин өнөөдөр “Известия” сонинд нийтэлсэн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Гүржийг зэвсгээр хангаж байгаа орнуудтай бид шууд ярилцаж, үүнийг хоёр талын ерөнхий харилцаанд харгалзахыг хоёрдмол санаа агуулалгүй шууд ойлгуулсан гэж Карасин тэмдэглэллээ. Үүнтэй холбогдуулан эдийн засгийн хориг арга хэмжээ авах боломжийг тэр үгүйсгэсэнгүй. Абхаз, Өмнөд Осетийг түрэмгийлэн нэгтгэх төлөвлөгөө Орос улсад байхгүй, байгаа ч үгүй хэмээн Карасин батлав.