Орос улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бодолтой байна. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Игорь Щербак Нью-Йоркт болж байгаа энхийг сахиулах ажиллагааны Зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Оросын энхийг сахиулагчид Ойрх Дорнод болон Африк, Гаити болон Косово зэрэг янз бүрийн бүс нутагт энхийг сахиулахад оролцож байна. Оросын нисдэг тэрэгний анги нэгтгэл Судан, Төв Африкийн бүгд найрамдах улс, Чад улсад байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд энхийг сахиулж байна. Оросын мэргэжлийн сургуульд бэлтгэсэн африкийн мэргэжилтнүүд ихээхэн эрэлттэй байгааг Щербак мөн тэмдэглэв. НҮБ бүс нутгийн бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа тэр илэрхийллээ. Африкийн холбоо, Европын Холбоо, ШХАБ, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага зэрэг уламжлалт түншүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь сайхан ирээдүйтэй хэмээн дипломатч үзэж байна.