Оросын атомын хоёр шумбагч хөлөг АНУ-ын зүүн эргийн ойролцоо бий болсон нь сонирхол татсан болохоос түгшүүр зарлах шалтгаан болоогүй гэж Пентагон мэдэгдэв. Оросын шумбагч хөлөг онгоц бүх орны хөлөг онгоц сургуулилт хийх боломжтой олон улсын усанд байна гэж америкийн цэргийн яамны төлөөлөгч Жефф Моррел Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. АНУ шумбагч хөлөг онгоцоо оросын эрэгт илгээдэг бөгөөд оросууд шумбагч хөлгөө манай эрэгт мөн илгээх эрхтэй гэж Моррел тэмдэглэв. Оросын нэг шумбагч хөлөг мягмар гаригт америкийн эргээс 320 км-ийн зайд байсан бол нөгөө нь кубын боомтод орсон тухай Пентагон урьд мэдэгдсэн билээ.