Орос улсын ерөнхий сайд В.Путин болон Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган нар Анкарад хийн томоохон төслийг хэлэлцэж байна. Хар тэнгисийн ёроолоор хоолой тавих “Өмнөд Урсгал”,”Хөх урсгал-2” төслийн тухай тэд хэлэлцэж байна. Энэ хоолойгоор оросын хий Европт хүрэх юм. Ачаалал ихэдсэн Босфор болон Дарданеллын хоолойг тойруулан хийн хоолой тавина. “Хөх урсгалаас” Израиль хүртэл хоолой салаалуулахаар төлөвлөж байна. Энэ төсөлд Итали улс идэвхтэй оролцож байна. Анкарад “Өмнөд Урсгал” болон “Хөх урсгал-2” төслийг шуурхай хэрэгжүүлэхэд чиглэсэн “хийн” шинэ багц гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони оролцож байна. Оросын компани Туркт анхны атомын цахилгаан станц барих тусдаа сэдвийг Орос улсын ерөнхий сайд В.Путин Туркийн ерөнхий сайд Эрдогантай хэлэлцэнэ.