Гүржийн засаг захиргаа өнгөрсөн жил Өмнөд Осетид халдан түрэмгийлсэн гэмт хэрэгт олон улсын мөрдөн шалгалт явуулах шаардлагатай гэж Орос улсын прокурорын газар үзэж байна. Оросын мөрдөн байцаагчид олон улсын шүүхийн шаардлагад бүрэн нийцэх холбогдох материалыг бэлтгэсэн гэж Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александр Бастрыкин сэтгүүлчдэд мэдэгдлээ. Цуглуулсан хэргийн баримтуудыг жилийн өмнө Кавказд болсон эмгэнэлт үйл явдлыг Олон улсын эрүүгийн шүүхээр хэлэлцэх үндсэн дээр авч болох юм. Гүржийн дэглэмд хариуцлага ногдуулах тухай хохирсон энгийн иргэдийн нэхэмжлэл энэ материалд багтжээ. Оросын тал Европын шүүхэд гүржийн эрх баригчид энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэснийг батлах материалын хуулбарыг хэдийн илгээсэн бөгөөд эдгээрийг цаашид хүний эрхийн асуудлаарх Европын шүүхэд дамжуулна.