Индонезид суурьшсан нутгийн ястануудын нэг солонгосын “хангыль” цагаан толгойг албан ёсны бичгийн системийн хувьд ашиглахаар шийджээ. Гадаадынхан бичгийн системийн хувьд солонгос цагаан толгойг сонгосон нь улс орны түүхэнд анх удаа тохиож байна гэж Хэл шинжээч эрдэмтдийг нэгтгэдэг Ханминчонгым эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгээс өнөөдөр мэдэгдэв. Энэ ястан Индонезийн Сулавеси арлын зүүн өмнөд хэсгийн Бутон дүүргийн Бауэр Бауэр хотод оршин суудаг юм.