Орос, Монгол улс 8-р сарын 25-27-нд зөвлөлт-монголын цэрэг Халх голд японы милитаристуудыг бут ниргэсний 70 жилийн ойг тэмдэглэнэ. Сибирийн цэргийн албан хаагчид нутагтаа ёслолын хурал хийгээд, дараа нь Монгол улсын нийслэл Улаанбаатар, Чойбалсан, Хал голын эрэг дээр болох баярын арга хэмжээнд оролцох юм. Ойг тохиолдуулсан олон арга хэмжээ 6-р сард эхэлсэн. Сибирь болон монголын дуу, бүжгийн хамтлаг уран бүтээлийн аялан тоглолт хийж, талууд тус бүр 20 орчим концерт тогложээ. Хэсэг цэргийн албан хаагчид 7-р сараас Хал голын орчимд /зэвсэг, танк, командын пункт, нуувч, нисэх онгоц, батлан хамгаалах хязгаар, цэрэг эрсийн булш/ хөшөө дурсгалыг сэргээн засварлажээ. Оросын тэр дундаа сибирийн 3 мянга гаруй цэргийн албан хаагч тулааны талбарт амиа алдсан юм. Харамсалтай нь ихэнхийг нь нэр алдарыг бичилгүй оршуулжээ. Тэр үед туйпуу хана, сумны хонгио дээр амь үрэгдэгсдийн нэрийг сийлж байсан аж.