Орос улс дайсны Агаарын довтолгооноос хамгаалах систем үл хүрэх стратос мандалын тагнуулын нисэх онгоц бүтээж байна гэж Агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Зелин энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. Цоо шинэ ангиллын тагнуулын цогцолбор урт хугацаанд агаарт байх чадалтай бөгөөд дайсны агаарын орон зайд нэвтрэлгүй байлдааны ажиллагааны бүсийн гүнд мониторинг хийх боломжтой гэж тэр тэмдэглэв. Нисэгчгүй, цохилт өгөх нисдэг аппаратыг 2011 онд зэвсэглэлд оруулах бөгөөд хэтдээ дотоодын байлдааны нисэх онгоцны паркийн талыг бүрдүүлнэ. Одоо Агаарын зэвсэгт хүчин зөвхөн тагнуулын ажиллагаа явуулдаг нэгдүгээр үеийн янз бүрийн нисэгчгүй цогцолбортой юм.