Иранд дахин 4 жил ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Махмуд Ахмадинежад тангараг өргөв. Тегеранд болсон тангараг өргөх ёслолд төр засгийн дээгүүр тушаалын төлөөлөгчид, гадаадын дипломат төлөөлөгчийн газрын удирдлага, соёлын зүтгэлтэн, нэрд гарсан тамирчид оролцов. Ерөнхийлөгч тангаргын эхийг уншиж, гарын үсэг зураад, хөтөлбөрийн үг хэллээ. Тэрээр өөрөө ялалт байгуулсан 6-р сарын 12-нд болсон сонгууль Иран болон дэлхийд чухал өөрчлөлтийн эхлэл болсон гэж тэр хэллээ. Ахмадинежад лалын бүгд найрамдах улсын ашиг сонирхолыг хамгаалж, дайснуудыг няцаана хэмээн амлав. Ерөнхийлөгч албан тушаалдаа орсны дараа хоёр долоо хоногт засгийн газраа бүрдүүлж, парламент батлах ёстой.