Москва дахь дээгүүр тушаалын цэрэг-дипломатын эх сурвалж АНУ-ын эрэг орчимд оросын шумбагч хөлөг илрүүлсэн тухайд шуугиан дэгдээх шаардлагагүй хэмээн үзэж байна. Олон улсын тэнгисийн хуулийн хэм хэмжээний дагуу цэргийн хөлөг онгоц өөр улсын нутаг дэвсгэрийн тэнгисийн хилийн гадна очих нь ердийн үзэгдэл гэж эх сурвалж тэмдэглэв. АНУ-ын зүүн эргийн ойролцоо оросын атомын хоёр хөлөг онгоц ирсэн тухай “Нью-Йорк Таймс” сонинд гарсан мэдээллийн талаар тэр ийм тайлбар хийжээ. Орос улсын Тэнгисийн цэргийн флот америк зэрэг НАТО-ийн шумбагч хөлгийг Орос улсын усан хилийн ойролцоогоос байнга илрүүлдэг. Тухайн тохиолдолд олон улсын тэнгисийн эрх зөрчигдөөгүй тул хэзээ ч шуугиан дэгдээх шалтаг болоогүй болохыг эх сурвалж уламжлав.