Гүрж Кавказд дахин халдахаар бэлтгэж байна гэж Орос улсын Жанжин штаб үзэж байна. Гүржийн өнөөгийн засаг захиргаа байлдааны хүчин чадлаа сэргээхэд гадаадын орнууд санхүү болон янз бүрийн төрлийн зэвсэг нийлүүлэх зэргээр тусалсаар байгаа тухай Жанжин штабын орлогч дарга Ноговицын Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Энэ нь Тбилис Өмнөд Осет болон Абхазийн эсрэг дахин халдахад түлхэж байна. Кавказын хямарлаас хойш нэг жил болоход 120 гаруй ийм тохиолдлыг бүртгэжээ. Өнгөрсөн жилийн халдлагын үеэр оросын тэмдэгтэй Гүржийн байлдааны нисэх онгоцууд Өмнөд Осетид дүрвэгсдийн цувааг бөмбөгдөж байсан. Европын Холбоо Өмнөд Осетид халдсан Гүржид ямар шийтгэл ноогдуулахыг Орос улс хүлээж байна. Европын Холбоо өнөө хир ямар нэг байдлаар хариулаагүй байна.