Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өмнөд Осет болон Абхазийн эсрэг гүржийн дэглэм дахин өдөөн хатгахыг үгүйсгэхгүй байна. Тэрээр “Вести” хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа албан ёсны Тбилис бүс нутаг дахь Европын Холбооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд америкийн ажиглагчдыг оруулахыг чармайж байна гэв. Энэ нь америкчүүдийг хямарлын бүст татан оролцуулах, тэднийг оросын цэргийнхний эсрэг болгож, улмаар нөхцөл байдлыг хурцатгаж, үүгээр халхавчлан халдан түрэмгийлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг санаархаж байна гэж Сергей Лавров үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон францын ерөнхийлөгч Николя Саркози нарын өнгөрсөн жил гарын үсэг зурсан Кавказын асуудлыг зохицуулах төлөвлөгөөний тухайд, мөн үүний зэрэгцээ Өмнөд Осет, Абхазид оросын цэрэг байрласан, Гүржийн хил орчмын нутагт Европын Холбооны ажиглагчид байгаа нь тогтворжуулагч чухал хүчин зүйл хэмээн Сергей Лавров хэллээ.