“Москвад франц киноны өдрүүд” наадам лхагва гаригт Орос улсын нийслэлд нээгдлээ. Францын найруулагчийн сүүлийн 2 жилд бүтээсэн кино энэ хөтөлбөрт багтсан байна. Хамгийн сүүлд тус наадам энэ оны хавар болсон юм. Наадмыг зохион байгуулагчид ээлжит наадмыг зохион байгуулахаас гадна франц өнгө аяс оруулахыг чармайж байна. Өглөөний киноны үеэр “Парис маягийн өглөөний цай” арга хэмжээ болно. Өглөөний киноны тасалбар авсан хүмүүст круассан, кофе, ундаа зэргээр үйлчилнэ.