Боливи Орос улсаас 100 сая орчим долларын зээл авах бодолтой байна. Цэргийн техник, зэвсэг, ерөнхийлөгчийн нисэх онгоц авахад энэ мөнгийг зарцуулна гэж Батлан хамгаалахын сайд Уолкер Сан Мигель мэдэгдэв. Оросоос авсан зээлээр нисэх онгоц, ачааны тэрэг, хөлөг онгоц зэрэг хуучирсан техникийг солино гэж тэр хэллээ. ОХУ-аас Ла-Паст суугаа элчин Леонид Голубев 2011 онд Боливийн ерөнхийлөгчийн нисэх онгоцыг нийлүүлэх боломжтой тухай уламжлав. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулсан нисэх онгоц 30 сая орчим долларын өртөгтэй юм.