АНУ 1945 онд Японы Хиросима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясан нь зөв алхам байсан гэж америкчүүдийн олонх нь итгэлтэй байна. Бөмбөгдөлтийн ойн өмнө явуулсан санал асуулгад оролцогчдын 61 хувь нь энэ үйлдлийг зөвтгөжээ. Ерөнхийлөгч Трумэн ямар ч тохиолдолд ийм тушаал өгөх ёсгүй байсан гэж санал асуулгад оролцогчдын 22 хувь нь үзэж байна. Наймдугаар сарын 6-нд Хиросима хот, 8-р сарын 9-нд Нагасаки хотод атомын бөмбөг хаях үеэр 250 мянган хүн амь үрэгдсэн юм. Атомын бөмбөг хаяснаар дэлхийн хоёрдугаар дайн дуусах явцыг хурдасгаж, Японыг бууж өгөхөд хүргэсэн гэж Вашингтон үзэж байна. ЗХУ-тай хүйтэн дайн эхлүүлэхийн урьд АНУ технологийн болон байлдааны давуу талаа харуулахын тулд ийм ажиллагаа явуулсан гэж түүхчид үздэг.