НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл байлдааны ажиллагаанд оролцогчид зэвсэгт мөргөлдөөнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон улсын хуулийг зөрчиж байгаа улс орнуудад хориг тавих тогтоолыг сайшаалаа. Насанд хүрээгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг “хар дансанд” оруулах хүчин зүйлийн жагсаалтыг өргөжижээ. Хүүхдийг байлдааны ажиллагаанд элсүүлснээс гадна гэмтээж, хүчирхийлсэн этгээдүүдийг энэ дандсанд оруулна. Конгийн ардчилсан бүгд найрамдах улс, Судан, Уганда, Төв Африкийн бүгд найрамдах улс, Чад, Сомали зэрэг африкийн улсуудад энэ асуудал их хурц байна. Аюулгүйн Зөвлөлийн 2005 онд баталсан тогтоолын дагуу НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийд энэ асуудал ямар байдалтай байгаа талаар тогтмол мэдээлж, үүнд тулгуурлан зохих шийдвэр гаргаж байна. Тухайлбал хүүхдийн эсрэг гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлнэ.