БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир АНУ-ын иргэн, сэтгүүлч Лора Лин, Юн Ли нарт “тусгайлан өршөөл үзүүллээ”. Тэднийг Хятадын хил дээр дүрвэгсдийн талаар сурвалжлага бэлтгэх явцад, баривчилсан байна. Шүүх тэднийг хууль бусаар хил зөрчсөн, агуулгыг нь задлахгүй байгаа өөр нэг “хүнд гэмт хэрэгт” буруутгажээ. Умард Солонгосын шүүх 7-р сарын 27-нд тэдэнд 12 жил засан хүмүүжүүлэх ажил хийх ял оноосон юм. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон америк сэтгүүлчдийг суллах яриа хэлэлцээ хийхээр мягмар гаригт Хойд Солонгост ирсэн байна. Үүний дүнд Ким Чен ир тусгайлан өршөөл үзүүлэх зарлиг гаргажээ.