Орос, АНУ-ын ерөнхийлөгч Д.Медведев болон Барак Обама нар стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээний ажлыг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Баримт бичгийг боловсруулж байгаа шинжээчдэд үүнийг 12-р сард бэлэн болгох холбогдох тушаал өгөхөөр тэд утсаар тохиролцлоо. Хоёр талын цөмийн цэвсгийг хязгаарладаг Стратегийн Давшилтын Зэвсгийн одоо үйлчилж байгаа гэрээний хугацаа дуусч байна. Шинэ гэрээгээр цөмийн цэнэгт хошууг бараг хоёр дахин цөөлж, 1500-1675 нэгж, тээгчийг 500-1100 болгох юм. Д.Медведев болон Барак Обама нар өнгөрсөн сард Москвад хийсэн яриа хэлэлцээгээр энэ үзүүлэлтийг уялдуулсан юм.