Омск мужийн Чистово тосгонд 8-р сарын 7-нд «Их торгоны замаар» олон улсын эрдэм шинжилгээ судалгааны экспедицийн цувааг хүлээж авахаар бэлдэж байна. Энэ экспедицийг алдарт аялагч Федор Конюхов удирдаж байгаа билээ. Аялалд оролцогчид Омск мужид 9 хононо. Энэ хугацаанд тэд тус мужийн долоон дүүргыг морьтоор туулна. Халимагийн ард түмэн Оросод сайн дураараа нэгдсний 400-н жилийн ойд зориулж ОХУ-ын ерөнхийлөгчийн гаргасан зарилгаар «Их торгоны замаар» энэ экспедицийг зохион байгуулсан. Аялалд оролцогчид Монголоос Халимаг орох замыг 172 хоногт туулаж, аялалаа Халимагын нийслэл Элстэй хотод өндөрлөх ёстой. Маршрутын ерөнхий урт нь 6500 км бөгөөд Оросын нутгаар 5000 км зам туулна