Засгийн газрийн шугамаар Өмнөд Солонгос БНАСАУ-д хүмуунлэгийн тусламж үзүүлэх ажлаа сэргээлээ гэж өнөөдөр сеулийн хэвлэлд мэдээллээ. Умардад хүмуунлэгийн тусламж үзүүлэх талаар хийж байгаа төсөл бараг дуусаж байна гэж Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамнаас зарлалаа. Умардад тусламж үзүүлэх ажил эрхлэж байгаа 10-н хүмуунлэгийн байгууллага төслийг дэмжиж байгаа юм. Энэ төслийн хүрээнд, солонгос хоорондын харилцааг бэхжүүлэх Санд 2.86 сая доллар гаргаж өгнө. Урьд жилүүдийн адил энэ жил ч албан ёсны Сеулийн маягын санхүүгийн 8 сая долларын тусламж үзүүлнэ. 2-р сард хүмуунлэгийн байгууллагууд өргөдөлөө өгч эхэлснээс хойш нялх хүүхэд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусладаг 10-н байгууллагыг сонгож авсан билээ.