НАТО-гийн шинэ өрөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен «таамаглаж болохүйц түнш» байна гэдэгт оросын тал найдаж байна гэж тус эвсэлд суугаа оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдээллээ. Брюссельд даваа гаригт хийлгэсэн анхны хэвллийн бага хурал дээр Расмуссен хэлсэн үгэндээ Орос, НАТО-гийн хооронд жинхэнэ харилцаа тогтоох хэрэгтэй гэж мэдэгдлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр, Москва, эвсэл хоёр дэлхийг хамарсан аюулгүй байдлдыг Хангах ижилхэн сонирхолтой байна. Олон улсын террорын эсрэг болон далайн дээрэмчидтэй хийх тэмцэл, афганистаны асуудлаар хамтын ажиллагааг идэвхижүүлэх хэрэгтэй байна гэж Расмуссен тэмдэглэлээ.