Долоо хоногийн дараа Прибайкальягаас Монгол улсын Халх голын байлдаан болсон газраар аялах залуучуудын экспедицд хоёр орны залуучууд оролцоно. Монголын хил дээр манай төлөөлөгчдийг монголын залуучуудын хөдөгөөний идвэхтнүүд болон оюутны 70-н төлөөлөгчид угтаж авах бөгөөд тэндээс тэд экспедицийн маршрутын дагуу аялах болно. Олон улсын энэ аяанд оролцогчид 5000-н км зам туулж, Орос, Монголын 11-н хотод очиж уулзалт хийнэ. Хоёр орны залуучууд дайн болсон газруудад очиж дурсгалын хөшөөнд цэцэг өргөж орон нутгийн иргэдийн өмнө концерт тоглоно. Улаанбаатар хотод 8-р сарын 26-нд болох түүхт ялалтын 70-н жилийн ойд зориулсан цэргийн парадад тус экспедицийнхэн оролцоно.