Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Украйнд хийж байгаа шашин мөргөлийн аяныхаа дагуу тус орны баруун нутгийн Волынь мужийн эртний Зимненийн Святогор хотын Свято-Успенийн дуганд өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Түүнийг Киевийн болон бүх Украйны хамба Владимир тэргүүтэй шүтлэгтнүүд хотын хаалган дээр угтаж авлаа. Өнөөдөр Москвагийн хамба, Владимир-Волынын Успений цогчин дуганыг үзэж, дараа нь Почаевын Лаврд бүх л шөнө болох мөргөлийг тэргүүлэх болно. Владимир-Волын хот нь эртний орос орныг христосын шашинд оруулсан Владимир вангийн байгуулсан хот юм. Украйны төр засаг аюулгүй байдлы нь хангаж чадахгүй гэж мэдэгдсний улмаас нэг өдрийн өмнө очиж чадаагүй баруун Украйны Ровно хотод тэр, өглөө нь очсон юм. Харин тэр хотод түүнийг мянга, мянган сүсэгтнүүд угтаж авчээ. Украйны сум хийдийг Москвагийн сүмээс тусгаарлахыг эрмэлзэж байгаа хэдэн арван үндэсний үзэлтнүүд л Ровно хотод түүний аялалыг эсэргүүцэж байсан байна. Оросын тэргүүн хамба Украйнд 7-р сарын 27-ноос, 8-р сарын 5-н хүртэл айлчилна. Тэр өөрийнхөө хэлсэн үгэнд сүсэгтнүүдийг хайр сэтгэл, эв нэгдлийг эрхэмлэхийг уриаллаа.