НАТО-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен Орос улстай түншлэх байр суурьтай байна. “Хуучин зөвлөлтийн орон зайн нөхцөл байдалтай холбоотой санал зөрөлдөөн нь НАТО болон Оросын харилцааг муутгах ёсгүй” гэж тэрээр Брюссельд хийсэн анхны хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгджээ. Түүний хэлснээр НАТО-ийн тэргүүн зэргийн зорилтын дотор энэ харилцаа Афганистаны дараа хоёрдугаарт байна. “Оросын ард түмэнд хандсан миний илгээлт тодорхой: бид нийтийн ашиг сонирхолын үндсэн дээр хамтран ажиллах ёстой” гэж Расмуссен тэмдэглэв. Дээрэм, терроризм, Афганистаны байдлыг зохицуулах тухай ярьснаа тэр тайлбарлав. Расмуссен 8-р сарын 1-нд НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд орсон юм.