Орос улсын Катунский болон Казахстаны баруун Алтайн дархан цаазат газар ан амьтныг хамгаалах, эрдэм шинжилгээний ажиллагааны үйл хэрэгт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав. Орос улсын Катунскийн био мандалын дархан цаазат газрын захирал Александр Затеев энэ тухай мэдэгдэв. Түүний тэргүүлж байгаа дархан цаазат газар 2004 оноос Казахстаны Катон-Карагайскийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ийм гэрээ байгуулсныг тэр тэмдэглэв. Одоо Казахстаны баруун Алтайн дархан цаазат газар ийнхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хил дамнасан хамтын ажиллагаа нь дэлхийн биологийн олон төрлийг хадгалах, ирвэс, аргаль зэрэг ховор төрлийн ан амьтныг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой гэж дархан цаазат газрын захирал тэмдэглэв.