Вольфганг Амадей Моцартын эх орон Австрийн Зальцбург хотод агуу хөгжмийн зохиолчийн урьд мэдэгдээгүй бүтээлийг тоглолоо. Төгөлдөр хуурын хоёр зохиолыг Олон улсын хөгжмийн сангийн архивт он удаан жил хадгалжээ. Энэ хоёр бүтээл өөр зохиолчийнх гэж үзэж байсан юм. Моцарт 7 эсвэл 8 настайдаа энэ зохиолыг туурвисан гэж судлаачид таамаглаж байна. Балчир авьяастан тэр үед нот мэдэхгүй байсан тул эцэг нь энэ зохиолыг буулгажээ. Моцарт 5 настайгаасаа хөгжмийн зохиол бичиж эхэлсэн юм. Агуу хөгжмийн зохиолч 35 наслахдаа 600 гаруй зохиол бичжээ.