Оросын хүн амын олонх нь сталины үеийг тоталитар хэмээн үзэхгүй байгаа бөгөөд Европ дахь Аюулгүй байдал Хамтын ажиллагааны Байгууллагын Парламентын ассамблейн саяхны тогтоолд сталинизмыг нацизмтай дүйснийг эсэргүүцжээ. Оросын хүн амын олонх буюу 53 хувь нь энэ тогтоолыг эсэргүүцсэн байна. Санал асуулгын ВЦИОМ төвийн явуулсан судалгааны дүн ийм байна. Санал асуулгад оролцсон хүн амын ердөө 11 хувь нь энэ тогтоолыг дэмжжээ. Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 21 хувь нь тогтоолыг ноцтой хүлээж аваагүй байна. Мөн судалгаанд оролцогчдын 15 хувь нь баримт бичгийн талаар юу гэж хариулахаа мэдэхгүй байна гэжээ. Социологичид олон нийтийн санаа бодлыг “олон давхаргатай” гэж үнэлж байна. Нэг талаас хүмүүс Сталины үед хэлмэгдүүлэлт байсан, нөгөөтэйгүүр “сайн сайхан зүйл байсныг ч хүмүүс мэднэ.” Нацизм бол “сайн сайхан зүйл гэж байхгүй гоц муу муухай зүйл” хэмээн оросын хүн ам үзэж байна. ЗХУ энэ “гоц муу муухайг” устгасан тул сталинизмыг нацизмтай зүйрлэж болохгүй гэж олонх нь үзэж байна. Москва болон Бүх оросын хамба Кирилл Украинд айлчлахдаа, “нацизм, сталинизмыг” нэг түвшинд авч үзэж болохгүй гэж мэдэгдсэн юм. Нацизм хүнийг үзэн ядах байдлаар ялгардаг гэж хамба лам үзэж байна.