Черкизовскийн захын наймаачид москвагийн бусад захад шилжиж байна. Тэнд лангууны түрээс хэд дахин нэмэгдэж, сард нэг цэг ажиллуулахад бараг 500 мянган долларын төлбөр төлөх болж байна. “Ведомости” сонинд бичсэнээр захын эзэн ийм мөнгөний төлөө одоогийн түрээслэгчидтэй гэрээгээ цуцалж байна. Сонинд бичсэнээр Черкизовскийн захын олонх наймаачин “Лужники”, Люблино дүүргийн “Москва” захад очжээ. Энэ зах хаагдахын өмнө “Москва” захад /7-15 ам метр/ талбайтай худалдааны цэгийн сарын түрээс 120 мянган рубль байжээ. “Москва” захад хяналт тавих хэлтсийн орлогч дарга Виктор Лукашовын хэлснээр зах дээр ханш хөөрөгдсөн зүйл байхгүй, сул газар байгаа гэжээ. “Ведомости” сонины мэдээгээр “Южный”, “Тишинка” цогцолборт түрээсийн төлбөрийн хэмжээ хараахан өөрчлөгдөөгүй байна. Эдгээртэй дүйцэх захууд түрээсийн хөнгөлөлт санал болгож байна. Носовихинскийн замын ойролцоох захад худалдааны цэгийн эзэд эхний сарын төлбөрийг авахгүй, харин хоёр дахь сараас түрээсийн 50 хувийг авахад бэлэн байна.