Зөвлөлт-монголын цэрэг Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан олон улсын автомашины анхны уралдаан Улаан-Үд хотод гараанаас гарлаа. Улаанбаатар хотод монголын тамирчид, мөн хятадын 30 төлөөлөгч тэдэнтэй нэгдэнэ. Буриадын дүүргүүдийн хайгуулын отрядын командлагчид, Москва орчмын эх орны дайны тулаан болсон газраар хийсэн экспедицид оролцогчид Оросын талыг төлөөлж байна. Тэд хамтдаа “Улаанбаатар-Чойбалсан-Өндөрхаан-Сүмбэр” чиглэлээр аялах юм. Нийт 4 мянга гаруй зам туулахаас 2 мянга гаруй нь асфальт замгүй монголын тал нутгаар үргэлжилнэ. Автомашины уралдаанд оролцогчид Чойбалсан хотод зөвлөлт-монголын нисэгчид, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тулалдаанд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалын хөшөөг сэргээн засварлана. Баянцагаан ууланд цэрэг эрсийн булш, мөн Хятадтай хиллэдэг бүсийн булшийг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Тэнд ЗХУ-ын баатар 30 хүн, Улаан армийн 2,5 мянган цэрэг, офицерыг нутаглуулсан юм. Уралдаанд оролцогчид булшны хайсыг засч, нисэх хүчний цэргүүдийн дурсгалын хөшөөг сэргээн засварлана. Сайн дурынхан Халх голд гарам байгуулахад сураггүй болсон улаан армийн цэргийн цогцсыг илрүүлж магадгүй юм. 1939 онд энд 2 мянга гаруй хүн сураггүй болжээ.