Москва болон Бүх Оросын хамба Кирилл Украины баруун хэсгийн Ровно хотод хийх айлчлалаа өөрчилсөнд хотын захиргаа харамсаж байна. Ровенск мужийн захиргааны тэргүүн Александр Данильчук өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Өдөөн хатгаж болзошгүй тухай цуу яриа хэт нэмэрлэснийг тэр тэмдэглэв. Оросын үнэн алдартны шашны сүмийн тэргүүн Украины баруун хэсэгт хийх айлчлалын хүрээнд ням гаригт Ровно хотод очих ёстой байсан юм. Украины эрх баригчид түүний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байсан тул хамба ламыг тийш нисэхийг зөвлөөгүй аж. Үүний оронд Кирилл Ровенск мужид орших Корец хотын гэгээн Троицкийн сүмд ирсэн байна. Тэнд хамба ламыг хотын хүн амын тал нь буюу 3 мянга орчим хүн угтжээ. Украины ерөнхийлөгчийн тамгын газар хамба лам Кириллийн айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт гарсан талаар тайлбар авч чадаагүй байна. Украины Дотоод хэргийн яамны дэд сайд Александр Савченко үүнд тус яам хамаагүй болохыг мэдэгдэв.