Страсбург дахь хүний эрхийн асуудал хариуцсан Европын шүүх, Гаага дахь НҮБ-ын олон улсын эрүүгийн шүүхэд 2008 оны 8-р сард гүржийн халдлагад хохиросн Өмнөд Осетийн иргэдээс 2500 гаруй нэхэмжлэл иржээ. Өмнөд Осетийн Гадаад хэргийн сайд Мурат Жиоев өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Хүний эрхийг хамгаалах хэд хэдэн байгууллага, халдлагын үеэр ойр дотны хүмүүс, өмч хөрөнгөө алдсан хүмүүс нэхэмжлэл гаргасан байна. Дээрх шүүх байгууллагууд Гүрж Өмнөд Осетийн эсрэг цэргийн халдан түрэмгийлэл хийснийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн хүмүүст зохих шийтгэл ногдуулахыг Өмнөд Осет хүлээж байна гэж тэр нэмж хэлэв. Гүржийн цэрэг 2008 оны 8-р сарын 8-ны шөнө Өмнөд Осетид халдаж, нийслэл Цхинвали хотын хэсгийг сүйтгэсэн байна. Орос улс Өмнөд Осетийн оршин суугчид болоод энхийг сахиулагчдаа хамгаалах үүднээс тус бүгд найрамдах улсад цэргийн ажиллагаа явуулж, тав хоног байлдааны ажиллагаа явуулсны дараа гүржийн цэргийг тус бүс нутгаас гаргасан юм. Орос улс 8-р сарын эцэст Өмнөд Осет болон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.