Орос улсад А(H1N1) томуугаар 55 хүн өвджээ. Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай өнөөдөр мэдэгдэв. Одоо хилийн чанадад амраад ирж байгаа оросын иргэдийн тоо ихсэж байна. Томуу туссан хүмүүсийн тоо ихэссэн нь үүнтэй холбоотой гэж тэр хэлэв. Томуугийн вирус туссан хүмүүсийн олонх нь Оросын иргэд амрах дуртай Их Британи, Испани, Турк, Болгар зэрэг улсаас иржээ. Дэлхийд 168 мянга гаруй хүн шинэ томуу тусч, тэднээс бараг 1250 хүн нас барсан байна.