Юрмала хотод болсон “Шинэ давалгаа 2009” залуу уран бүтээлчдийн уралдаанд Индонезийн дуучин Санди Сандора болон Украины дуучин Жамала түрүүллээ. Хоёр уран бүтээлч тус бүр 358 балл авчээ. Оросын гурван дуучнаас Марк Юсим дөрөвдүгээр байрт орсон байна. Энэ жил “Шинэ давалгаа” уралдаанд Латви, Гүрж, Итали, Хятад, Польш, Финлянд, Франц, Белорус зэрэг орны 16 залуу уран бүтээлч оролцжээ. Энэ уралдааныг зохион байгуулснаас хойш Дима Билан, Анастасия Стоцкая, Гүржийн дуучин Софико, Москвад анх удаа болсон “Евровидение” уралдаанд Латви улсын төлөөлөн оролцсон дуучин Интарса Бусулиса нарыг гаргаж ирсэн билээ.