Хятадын эрх баригчид уушгины тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Зыкэтань хотод хөл хорилоо. Аминд халтай энэ өвчнөөр тэнд хоёр хүн нас барж, 10 хүн эмнэлэгт хэвтжээ. Уушгины тахал хурц явцтай бөгөөд хүний амь насанд онц аюултай юм. Мэрэгчид, тэдний цусаар хооллодг шавьж өвчний гол тээгч аж. Одоо тахал дэгдсэн нутагт харх, хулгана болон өвчин тараагч бусад амьтныг бөөнөөр устгаж байна.