Хятадын цагдаа тус улсын Шиньжаан-Уйгурын автономит нутгийн засаг захиргааны төв Урумчи хотод эмх замбараагүй байдал дэгдээхэд оролцсон байж болзошгүй 319 хүнийг саатуулжээ. Шиньжааны уугуул оршин суугч уйгур, мөн үндэстний цөөнх хань үндэстнүүдийн хооронд болсон зодооны хэргийг шалгахыг шаардаж, 1000 гаруй хүн 7-р сарын 5-нд Урумчи хотын гудамжинд гарчээ. Үндэсний үзлийн хөрсөн дээр дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас Урумчид 192 хүн амиа алджээ. Шиньжаан-Уйгурын автономит тойрогт болсон үйл явдлаас хойш цагдаагийнхан 1500 гаруй хүнийг баривчилж, хожим талыг нь суллажээ. Өнөөгийн байдлаар энэ нутагт хэв журам тогтоосон ч, эрх баригчид мөргөлдөөн давтагдахыг үгүйсгэхгүй байна.