Оросын тамирчин Вера Душевина Эмэгтэйчүүдийн теннисний холбооны шувтаргын тоглолтод яллаа. 220 мянган долларын шагналын сантай энэ тэмцээн Стамбул хотод өндөрлөв. Оросын тамирчин ням гаригт чехийн тамирчин Люси Градецкийг 6:0, 6:1 оноогоор хожсон юм. Душевина анх удаа тус тэмцээнд ийнхүү ялжээ.