Америкийн дуучин Мадонна Санкт-Петербургийн ордоны талбайд хоёр цаг концерт тоглов. Поп дуучин хуучин нэрд гарсан дуу, шинэ дуу, мөн цыган дууны өнгө аястай хэд хэдэн дуу дуулсан юм. Майкл Жексоны дурсгалд түүний домог болсон сарны алхааг дуурайсан тусдаа номерыг мөн үзүүллээ.