“Москва-Цхинвал 2009” олон улсын мотоциклийн марш өнөөдөр орос улсын нийслэлд эхэлж байна. Уралдаанд оролцогчид 6 мянга орчим км зам туулна. Тэд Москвагаас Ростов-на Дон орж, дараа нь Владикавказд очино. Тэнд мотоциклчид Бесланд болсон алан хядах ажиллагаанд амь насаа алдсан хүмүүсийг нутаглуулсан “Сахиусан тэнгэрийн хот”-д очих юм. Үүнээс гадна тамирчид 8-р сарын 7-8-нд Өмнөд Осетид болсон эмгэнэлт үйл явдлын ойг тохиолдуулан Цхинвалид зохион байгуулах арга хэмжээнд оролцоно. Мотоциклчид халдлагад өртсөн хэд хэдэн суурин, ууланд орших хүүхдийн лагерьт очих юм. Уралдаанд оролцсон хүмүүс 8-р сарын 13-нд Москвад ирэхээр төлөвлөж байна.