Москвагийн фондын бирж өнөөдөр эмийн бүтээгдэхүүн худалдаж байна. Энэ нь Москвагийн фондын бирж Орос улсын худалдаа-аж үйлдвэрийн танхимтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл юм. Тэд дөрөвдүгээр сард хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Орос улс дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчдэд тэнцүү нөхцөл бүрдүүлэх, өрсөлдөөнийг хөгжүүлж, ил тод зах зээл байгуулах үүднээс биржийн эмийн худалдааг зохион байгуулж байна. Наймдугаар сарын 3-ны худалдаагаар 5 эмийн бэлдмэл, эмнэлгийн зориулалттай 3 бүтээл, 7 биологийн идэвхт нэмэгдлийг тавьжээ. Эмийг биржээр худалдаснаар хуурамч эм бэлдмэл авах эрсдлийг бууруулж, бодит эрэлт бий болгож, зах зээлийн шударга үнэ тогтооход тус болно.