Америкын поп хөгжмийн хатан хаан Мадонна өөрийнхөө «Sticky and Sweet» супер шоуг өнөөдөр Санкт-Петербургт үзүүлж байна. Ордны талбайд, дэлхийг тойрох аялан тоглолтын хүрээнд Оросд болох цорын ганц концертонд 50-н мянган хүн цугларна. «Стики энд свит» шоугийн зохион байгуулагчдын үзэж байгаагаар гоцлол тоглолтын түүхэнд хамгийн их орлоготой нь байна. Ноднин жил гэхэд л Европ, Америкын 58-н хотын хоёр сая гаруй шүтэн бишрэгчид нь үзсэн байна.