«Гагарин»-ы анхны бүлгийн хамгийн олон нийтэд харагдаагүй сансарын нисгэгч Валерий Быковский 75-н насныхаа ойг тэмдэглэж байна. 1963-н он 6-р сард анхны эмэгтэй сансарын нисгэгч Валентина Терешковатай хамт, сансар судлалын түүхэнд анхны бүлэг нислэгт оролцсон гэдгээрээ тэр алдартай билээ. Быковский Сар гаригийг судлах он дараалалын бичигт нэрээ бичүүлж чадах байсан яагаад гэвэл тэр сарны гадаргуу дээр хөл тавих ёстой байсан анхны орос хүн юм. Харамсалтай нь энэ төслийг хаасан юм. Быковский бол ЗХУ-ын 2 удаагийн баатар, олон орны төрийн дээд шагналын эзэн хүн юм. Тэрээр 1988 онд сансарын нисэгчдийн отрядаас гарсан бөгөөд ар гэртээ амьдралаа зориулсан хүн.