Хоёр дах удаагаа дахин сонгогдсон Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиев албан тушаалдаа орлоо. Өнөөдөр Бишкекд ерөнхийлөгчийн албан тушаалдаа орох ёслол боллоо. Бакиев үндсэн хуулинд тангараг өргөсний дараа түүнд ерөнхийлөгчийн засаглалын билиг тэмдэг болсон туг, өөрийнх нь овог нэр, 2014 он гэж хугацааг нь товойлгон бичсэн энгэрийн тэмдэг зэргийг гардууллаа. Ёслолын ажиллагаанд үндсний парламентын болон засгийн газрын гишүүд, нэрт улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, гадаадын диполматууд байлцлаа. Их бууны 12 буудлагаар ёслол өндөрлөлөө. 7-р сарын 23-ны сонгуулаар Бакиев 77-н хувийн санал авсан юм. Сонгогчдын 8.4% -ийн санал авсан нэгдсэн сөрөг хүчний нэр дэвшигч Алмазбек Атамбаеваас тэр хол түрүүлсэн билээ.